Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар МСҮТ-д суралцагчдад олгодог тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмж олгохоор шийдвэрлэжээ.

Энэ талаар ХНХ-ийн сайд С.Чинзориг "Засгийн газар МСҮТ-д суралцагчдад олгож буй тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 200.000 төгрөг болгохоор шийдвэрлэлээ. Үүнд зориулж 270 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Уг журмын төслийг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тооцож мөрдөнө. МСҮТ-д сурдаг 45 хүртэлх насны иргэдэд уг тэтгэлгийг олгоно" хэмээлээ.