Сүүлийн өдрүүдэд мэдээллийн зарим сайтууд болон олон нийтийн сүлжээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д коронавирусын халдвар бүртгэгдсэн мэтээр буруу ташаа мэдээлэл олон түгээж байгаад харамсалтай байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хотод байрлах Төв оффисын байр болон Тавантолгойн уурхайд ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчид, гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтан, албан хаагчдаас коронавирусын халдварын шинжилгээг тогтмол авч байгаа бөгөөд Ковид-19 коронавирусын халдвар илрээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Компанийн зүгээс “Тавантолгой ордын аюулгүй бүсэд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу ажилтан тус бүрийн халдвар хамгааллын дэглэм чанд сахиулж, тогтмол ариутгал халдваргүйтгэл хийн ажиллаж байгаа бөгөөд цаашид иймэрхүү буруу ташаа мэдээлэл тарааснаар манай компанийн төдийгүй нийт уул уурхайн компанийн үйл ажиллагаа, борлуулалтад сөрөг нөлөө учруулж болзошгүйг анхааруулж байна. 

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГААР ХАНГАХ ШТАБ