Манай улсад СOVD-19 халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол нь Франц улсын улсын 57 настай иргэнээс илэрсэн билээ. Тэгвэл энэхүү иргэнийг тусгаарлах ёстой байсан ч УИХ-ын нэр бүхий хоёр эмэгтэй гишүүн "арын хаалгадаж" тусгаарлалгүй, сул тавьсан хэмээн буруутгагдаад буй.

Уг ярианд холбогдоод буй УИХ-ын гишүүн М.Оюунчимэг фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр уг мэдээллийг ор үндэсгүй улстөржилт гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

"Монгол хүр бүр дэлхийн тахал болж буй COVID-19-ыг эх орондоо "оруулахгүй" гэж хамтдаа хичээж , төр засаг, УОК-ын шийдвэрийг хатуу даган мөрдөж буй энэ хариуцлагатай үед олны анхаарал татсан "Франц хүнийг тусгаарлуулалгүй авч явсан " гэх асуудалд намайг санаатай, санаандгүйгээр холбож, янз бүрийн нэр хоч зүүж харлуулахыг оролдож буй бохир улстөржилтөө зогсооно уу! Миний бие "Арева"-гийн хүнийг тосох нь бүү хэл энэ компанийн нэг ч хүнтэй уулзаж ч үзээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье! Ийм худал мэдээлэл түгээсэн хуурамч нэр бүхий аккаунтыг хуулийн дагуу шалгуулах болно!!! Бохир улс төр хийж байхын оронд нэг ч хүн бүү өвчлөөсэй, аюулт өвчнийг давж чадаасай гэж залбирч, УОК, ЭМЯ-наас өгч буй заавар зөвлөгөөг чанд биелүүлэхийг уриалж байна. Монголчууд бид энэ аюулыг хамтдаа хохиролгүй давж гарч чаднаа!" гэжээ.