УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгохоор МАН өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд Бага хурлаа хийж байна.

Хурал эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн М.Оюунчимэг сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ "Би сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон. Нэг сарын өмнө нэр дэвших визээ авсан. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон намайг Чингэлтэй дүүрэгтээ итгэл даагаарай гэж дарга маань хэлсэн. МАН-ын дарга У.Хүрэлсүх аль болох олон нийтийн хүндлэлийг хүлээсэн, тухайн тойрогтоо юм хийсэн, хүлээн зөвшөөрөгдсөн, УИХ-ын гишүүн шиг байж чадсан хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн" хэмээлээ.