ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдаж буй Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэж байсан Мексик хөгжөөн дэмжигчийн түрийвчийг хоёр монгол хулгайлсан хэрэг гарчээ.

06 сарын 14 өдөр Мексик улсын иргэн 29 настай Очоа Агилар Мануэль гэгч цагдаад хандан “Лужники” цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчим явж байхдаа үүргэвчинд байсан гар цүнхээ хулгайд алдсан гэж мэдэгджээ. Гар цүнх дотор паспорт болон бусад бичиг баримт, нийлбэр дүнгээрээ 840 долларын үнэтэй хөлбөмбөгийн тэмцээн үзэх 4 тасалбар байсан аж. 

Тус хэргийн сэжигтнээр Монгол улсын иргэд болох 1975 онд төрсөн Ц.Т, 1972 онд төрсөн С.Б нарыг саатуулж, хулгайлсан эд зүйлсийг нь хураан авчээ. 

Мөн 06 сарын 15 өдрийн өглөө Япон улсын иргэн эд зүйлсээ хулгайд алдсан хэмээн гомдол гаргаж цагдаагийн байгууллагад хандсан байна. Тэрээр бичиг баримт болон 800 доллар бүхий түрийвчээ алдсан ч хэл нэвтрэлцээгүйн улмаас цагдаагийн албан хаагчдад болж өнгөрсөн үйл явдлын талаар тодорхой мэдээлэл өгч чадаагүй байна.



Эх сурвалж: Lenta.ru