Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирус дэлхийн 213 орон, бүс нутагт бүртгэгдэж, 2.7 сая хүн өвчилж, 190.000 хүн нас баржээ. 740.000 гаруй хүн эдгэрч, яг одоо 1.7 сая хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт ОХУ-д 4774 тохиолдол бүртгэгдэж, хүн нам барсан байна. Улмаар тус улсад коронавирусийн халдвараа нийт 62.000 хүн өвчилж, 555 хүн нас барлаа. Мөн Эрхүүд 75, Буриадад 165, Алтайн бүгд найрамдах улсад 75 хүн өвчилсөн байна. 

Москва хот дахь өвчлөл сүүлийн 24 цагт 2000 гаруй тохиолдлоор буурсан ч бусад хот, мужийн өвчлөл нэмэгдсэн. Иймд хүмүүсийн хөдөлгөөнийг багасгах арга хэмжээ авч байна. Үүнд, бүх дэлгүүр, хоршоо, үйлчилгээний байгууллагуудаар заавал амны хаалттай хүнд үйлчлэх, хүн хоорондын зайг 1.1.5 метр байх, дэлгүүрүүдэд хуваарь гаргаж 09.00-10.00 цагийн хооронд зөвхөн 65-аас дээш насны ахмад хүмүүст үйлчлэх болжээ.

Мөн метронд хүн хоорондын зай 1.5 метр байхыг шаардаж байна. Энэ шаардлагыг биелүүлээгүй зөрчсөн хүнийг 5000 рублиэр торгох шийдвр гаргасан байна" хэмээлээ.

Тус улсад улсын 394, хувийн 30 лаборатор шинжилгээ хийж байна. Шинжилгээ хийлгэх хүмүүс утсаар болон цахимаар шинжилгээнийхээ цагийг өгөөд бөөгөнрөо үүсгэхгүй хоорондоо 30-40 минутын зайтай ирж шинжилгээ өгөх боломжоор хангаж буй аж.