МОСКВА. /BBC/. Москва хотод зөвшөөрөлгүй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэсэн Оросын сөрөг хүчнийхнхий шинэ оролдлого энэ удаад дахин баривчилгаа явуулснаар дуусжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, 800 гаруй хүн баривчлагдсан байна.

Сөрөг хүчний нэр дэвшигчдийг Москва хотын Думын сонгуульд оролцуулахаас татгалзсаныг эсэргүүцэгчид бямба гарагт дахин жагсжээ. Москва хотын дарга энэ удаагийн эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулахыг зөвшөөрөөгүй байна. Жагсаал хууль бус гэдгийг цагдаа нар түүнд оролцогсдод анхааруулжээ. 

Улс төрийн хавчлага мөрдлөгтэй тэмцэхэд чиглэсэн хүний эрхийг хамгаалах төрийн бус медиа-төсөл болох "ОВД-инфо"-гийн төлөөлөгчдийн мэдээлснээр, жагсаалын үеэр 800 гаруй хүнийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд хэд хэдэн сэтгүүлч болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн зөвлөлийн тэргүүн Игорь Каляпин байгаа аж. Оросын сөрөг хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн Любовь Соболийг эсэргүүцлийн ажиллагаа болохоос өмнө баривчилжээ. Москва хотын Щербинка тойргийн шүүх Любовь Собольд 300 мянган рублийн торгууль ногдуулсан байна. 

Долдугаар сарын 27-нд болсон өмнөх эсэргүүцлийн ажиллагааны үеэр 1000 гаруй хүнийг баривчилжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг