Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо, Монгол Улсын Филармони хамтран “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээг энэ сарын 5-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж буй.

Уг арга хэмжээний хүрээнд “МОРИН ХУУР”оны шилдэг дуу шалгаруулах 33 дахь наадам болж байгаа юм.

Энэ удаа тус наадмаас шалгарсан шилдэг уран бүтээлүүдийн концерт 2020 оны 10-р сарын 16, 17-ны өдрүүдэд Улсын Филармонийн концертын танхимд болох юм. 

Концертын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7011 8012, 8005 7575 дугаараас лавлах болон https://ticket.mn/event/976/сайтаас тасалбарыг худалдан авах боломжтой.