Шороон гахай жилийн 12 жилтний ерөнхий зурхайг цувралаар хүргэж байна

Морь жилтнүүдийн шороон гахай жилийн ерөнхий зурхай

Бизнест одтой, санхүүгийн хувьд өсөлттэй жил байх нь. Дотоод мөн чанараа ойлгож танина. Гахай жилд таны харилцаа, гэр бүл, нөхөрлөл бат бөх байна. Олон жилийн туршид зовоож байсан зүйлс тань энэ жил эцэс болно.


Мөнгө санхүү:

Морь жилтэй хүмүүс оны эхэнд ганзага дүүрэн байна. Боломжийг өөрөөсөө бүү түлх. Шургуу ажилла, шагнал чамайг хүлээж байна. Ажил мэргэжлийнхээ шугамаар олон давуу талыг мэдэрч, аялалд гарна. Хөрөнгө оруулалт хийхдээ сайтар тунгаа. Мөнгө зарцуулахдаа тооцоотой ханд. 

Гахай жилд морь жилтнүүд санхүүгийн хувьд бие даасан байдлыг мэдэрнэ. Ерөнхийдөө тэд албан тасалгаанд баригдсан цагтай ажлыг таашаадаггүй. Харин хүмүүстэй харилцах ажил тэдэнд илүү тохирно. Асуудал тулгарвал тэд хүндээр хүлээж авдаггүй, түр зуурынх гэдэгт итгэдэг учраас алдсан ч бизнестээ эргэн ирж чаддаг. 

Морь жилтнүүд энэ жил өөрийн нөөц боломж, давуу талаа хөрөнгө оруулалт ч бай хувийн амьдралд ч бай ашиглаж чадна. 


Хайр сэтгэл:

Хайр дурлалын харилцаанд өнгөцхөн ханддаг. Тэд хамтын амьдралдаа таагүй нөхцөл байдалд орохгүйн тулд буулт хийх нь. Ганц бие морь жилтнүүдийн хувьд төлөвлөгөөндөө ажил, зорилгодоо хэт их анхаарал хандуулснаас болж хань ижлээ олох боломжоо алдах магадлалтай.

Энэ жилийн сүүлээр хэн нэгэнд хүчтэй татагдана. Гэвч энэ нь бүтэлтэй болохгүй. Энэ жил зурхайчид морь жилтнүүдийг шинэ романтик харилцаанд орохдоо болгоомжтой байхыг сануулжээ. Мөн тэд сэтгэл татагдсан нэгэндээ хэт их мөнгө үрдэг.  Гахай жилээс үлдэх хамгийн том сургамж бол мөнгөөр хэн нэгнийг сэтгэлийг татахгүй нь гэдгийг ойлгох юм.

Морь жилтнүүд өөрийг нь тойрон хүрээлсэн хүмүүст таатай ханддаг, эрч хүчээр дүүрэн, нийтэч зан төлөвтэй. Дотно харилцаанд орохдоо тэд үнэнч байдлыг эрхэмлэдэг. Аз жаргалтай амьдралаа хадгалж үлдэхийн тулд олон зүйлсээ золиослоход бэлэн байдаг.

Морь бар жил хоёр төгс зохицдог. Хүүхэд өсгөхдөө төгс эцэг эхчүүд болж чадна. Морь бич хоёр нэгдвэл төлөвлөсөн бүх зүйлдээ хүрнэ.


Эрүүл мэнд:

Энэ жилийн эхний хагас жилд эрүүл мэнд гойд сайн. Хагас жилээс хойш анхаарах зүйл бол шүд амны хөндийн өвчин юм. Оны сүүлээр эрүүл мэнд доройтох нигууртай. Ялангуяа уушгиндаа анхаар. Осолд орох өндөр эрсдэлтэйг од эрхэс сануулжээ. Азгүйтлээ буцаахын тулд цусаа бусдад бэлэглэхийг зурхайчид зөвлөжээ.


Хонь жилтнүүдийн шороон гахай жилийн ерөнхий зурхай

Гахай жилд гэнэтийн өөрчлөлт авчирна. Шинэ танил, хүрээлэлтэй болно. Зарим хонь жилтнүүд гайхалтай хайр энэрлийг мэдэрнэ. Энэ жил хонь жилтнүүдийн хувьд чухал жил. Яагаад гэвэл амьдралын маш ховорхон боломж тохиолдох нь. 


Мөнгө санхүү:

Гахай жилд хонь жилтнүүд зохион байгуулалтгүй, бизнесийн хувьд тийм ч одтой байхгүй. Харин уран бүтээлч хүмүүсийн хувьд ээлтэй. Тэд амжилтаа урагшлуулж онгодоор хөглөгдөнө. Энэ жилийн сүүлээр зарим нэгэн бэрхшээлтэй нүүр тулна. Магадгүй үүнээс болж эд хөрөнгөө, амар тайван байдлаа алдах талтай. Үүнтэй зэрэгцээд сэтгэл зүйгээ хямраах учраас том асуудалд орооцолдохгүйг хичээ. Харин өөрийнхөө л оногдсон ажил үүргээ биелүүл. Бусад хүмүүсийн зөрчил, хов живд бүү орооцолд.

Бизнес эрхэлдэг хонь жилтнүүд ээлтэй жил гарч байна. Хамгийн сайн хийж чаддаг зүйлээ үргэлжлүүлэн хий. Энэ жилдээ ажлаа солих гэж яарах нь тохиромгүй, санхүүгийн хувьд алдагдалд хүргэж болзошгүй.

Хувцас, жижиг эд зүйлсэд хэт их мөнгө зардаг үрэлгэн зангаа хянахыг хичээгээрэй.


Хайр дурлал:

Хонь жилтнүүд дүрэлзсэн халуун сэтгэлээр дурладаг.  Тэд үхэр жилтэй тийм ч нийцтэй биш. Харин туулай, морь жилтнүүдтэй хамтран амьдрахад урт удаан бат бөх харилцааг үүсгэдэг.  Хонь жилтнүүд гахай жилтэй хүнтэй учирвал бие биенээ харцаараа ойлгодог.

Хэрэв хонь жилтнүүд учирвал ерөөлтэй сайхан амьдарч хүссэн бүхнээ биелүүлнэ.


Эрүүл мэнд:

12 жилтнүүдээс эрүүл мэндийн асуудал багатай нь хонь жилтнүүд юм. Учир нь тэд төрөлхийн уужуу тайван улс. Тэд жаргалтай л байвал эрүүл байдаг. 

Харин хайр дурлал, гэр бүлийн амьдралдаа шаналлыг мэдэрвэл өвчинд мэдрэг.

Гахай жилд эрүүл мэндэдээ анхаарч үзлэг оношлогоонд хамрагдаарай. Ялангуяа ходоод дотор эрхтэндээ анхаарал хандуулна уу. Гэнэтийн осол гэмтэлд өртөмтхий байгаа учраас анзаарч сэрэмжтэй аливаад хандаарай.


Бич жилтнүүдийн шороон гахай жилийн ерөнхий зурхай

Гахай жилдээ оны эхний хагаст санхүүдээ онцгойлон анхаарах ёстой. Ялангуяа ажлын шугамаар орж ирсэн орлого тань асуудал дагуулж болзошгүй. 

Оюун санааны өөрчлөлтдөө онцгой анхаарах нь танд эерэг өөрчлөлт, том санал ирэхэд нөлөөлнө. Заримдаа урьд өмнөхөөс ч илүү ганцаараа өнгөрүүлэх цаг тохионо. Энэ бол танд өөрийгөө нээх маш том боломжийг олгож байгаа хэрэг.


Мөнгө санхүү:

Гахай жил сайн мэдээгээр дүүрэн байна. Бич жилтнүүд өөрийн авьяас, амжилт, амбицаа харуулах боломжийг алддаггүй сэргэлэн  хүмүүс. Эрч хүч бол тэднийг тодорхойлох үгс юм. Энэ жил тэд ажил амьдралдаа дардан замаар явах болно. Бич жилтнүүд нараар хамгаалагдсан хүмүүс. Тэд олз омог дүүрэн байх магадлалтай. Хэрэв албан тушаалаа ахиулах бол энэ боломж гахай жилд тохионо. Тийм учраас сонирхсон салбартаа өөрийгөө сориод үзээрэй.

Байшингийн засвар, шинэ машин зэрэг зүйлсэд хөрөнгө оруулахаа түр азна, ялангуяа зээлээр авах гэж байгаа бол оны сүүл хүртэл хүлээ. 


Хайр дурлал:

Бич жилтнүүд мэдрэмтгий хүмүүс. Тэд дотны харилцаандаа туйлбартай биш, амархан уйддаг. Гахай жилд хулгана болон луу жилтнүүд төгс зохицох хос болно. Бич бар хоёр таардаггүй. 


Эрүүл мэнд:

Бич жилтнүүд ихэвчлэн эрүүл чийрэг хүмүүс байдаг. Энэ жил ч бас өвчин зовлон ороохгүй. Харин тэд дотоод амар амгалангаа олоход илүү их цагийг зарцуулах нь үр дүнтэй. Бясалгах, иог хийх нь дотоод ертөнцөө танихад тусална. Спортоор хичээллэхэд төгс зохицсон жил.

Энэ жилийн сүүлээр багахан асуудал тулгарна. Гэхдээ энэ нь санаа зовоох томоохон асуудал биш юм.

Хулгана, үхэр, бар жилтний шороон гахай жилийн ерөнхий зурхайг ЭНД дарж үзнэ үү

Туулай, луу, могой жилтний шороон гахай жилийн ерөнхий зурхайг ЭНД дарж үзнэ үү

Тахиа, нохой, гахай жилтний шороон гахай жилийн ерөнхий зурхайг ЭНД дарж үзнэ үү