Монгол Улсын 4 удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын шагналт “Moon dance” хамтлаг ХБНГУ-ын Бремен хотод зохион байгуулагдаж буй латин формейшн бүжгийн ДАШТ-нд амжилттай оролцож 3 дахь удаагаа финалд шалгаран цомын эзэд боллоо.

Тус хамтлаг энэ удаагийн тэмцээнд "Шонхор" нэртэй үзүүлбэрээр оролцон тэргүүн байрын шагнал хүртлээ.

“Moon dance” хамтлаг бүжигчид, менежерүүдээс бүрдсэн нийтдээ 20 гаруй гишүүдтэй бөгөөд Удирдсан багш О.Саранхүү, дасгалжуулагч багш О.Оюунбат нар чиглүүлэн ажилладаг юм.

Тэмцээний бичлэгийг эндээс үзнэ үү: