Хиаман дотроос бээлий гарч ирсэн гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн 20 дугаар хороонд байрлах Монвурст ХХК-ийн хиамны үйлдвэрт хяналт шалгалтыг хийсэн байна.

Шалгалтаар тус газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 3.000.000 / гурван сая/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Мөн зөрчлийг арилгуулхаар улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.