Цагаан ордонд дадлага хийх хугацаандаа экс Ерөнхийлөгч Билл Клинтонтой янаг амрагийн холбоо тогтоосон дуулианы эзэн бол Моника Левинский. Өдгөө аль болох хэвлэлээс зай барьж даруухан аж төрөхийг хичээдэг тэрбээр саяхан телевизийн шууд ярилцлагад оржээ.

Энэ үеэр өнөөх цагаан ордонд болсон Билл Клинтонтой учир ургуулсан талаарх асуудлыг сөхөн асуухад тэрбээр шуудхан инээмсэглэн "Намайг уучлаарай. Би энэ талаар ярихыг хүсэхгүй байна" хэмээн тайзыг орхижээ. 

44 настай Моника Левинский "“Би хувьдаа Ерөнхийлөгч Клинтон бид хоёрын дунд болсон тэр явдалд үнэхээр их харамсдаг.  Билл Клинтонтой янаг амрагийн холбоотой байсан нь нийтэд ил болсны дараа амиа хорлох тухай нэг бус удаа тэрбээр бодож байсан" хэмээн ярьсан удаатай.