Цагдаагийн ерөнхий газарт яг одоо “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс байцаалт авч байна.

Тэрээр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг юм. 

Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийж, Ц.Пүрэвтүвшин Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахдаа төрөөс 400 сая ам.доллар авсан. Үүнд Худалдаа хөгжлийн банк оролцсон хэмээгээд 400 сая ам.долларын эх үүсвэрийн схемийг дэлгэсэн юм.


Яг одоо Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, захирал О.Орхон нарыг дээрх хэрэгтэй холбоотойгоор ТЕГ-ынхан баривчилж байна.