"Монголын үндэсний фронт" хөдөлгөөнийнхөн энэ сарын 8-нд "Эх орон дуудаж байна" жагсаалыг төв талбайд зохион байгуулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг УИХ-ын дарга өчигдөр гаргасныг бид мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар тус хөдөлгөөний удирдлагад шаардлагынх нь хариуг албан бичгээр өгөхөөр байранд нь очжээ.  

Харин "Монголын үндэсний фронт" хөдөлгөөнийнхөн шаардлагынхаа хариуг УИХ-ын даргатай биечлэн уулзаж авах учир хариуг бичгээр авахгүй гэжээ.

Үргэлжлүүлэн тус хөдөлгөөний удирдлага, гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарыг биечлэн уулзаж, шаардлагын хариу өгөхийг шаардаж, Төрийн ордон тойрон жагсав.

Мөн тэдэнд Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл өчигдөр албан шаардлага хүргүүлсэн. 

Тус албан шаардлагад "Энэ сарын 08-нд зохион байгуулсан жагсаал, цуглааны үер тус нэгдлийн тэргүүн гэх иргэн Д.Шинжээравдан, Ц.Мөнхбаяр болон дэмжигч иргэн Г.Болдбаатар нар Төрийн эрхийг хууль бусаар авах, саатуулах, Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах, Эктремист үйл ажиллагаа явуулах гэмт хэргийн шинжийг агуулсан яриа өгүүлэл гаргаж, бусдыг турхирсан үйл ажиллагаа удаа дараа явууллаа" хэмээгээд гурван зүйл бүхий шаардлага тавьсан юм. Шаардлагыг нь эс биелүүлсэн тохиолдолд тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд зохих арга хэмжээ авахыг мөн мэдэгдсэн. /ЭНД дарж бүрэн эхээр нь үзнэ үү./


Өнөөдрийн үйл явдлыг гэрэл зургаар хүргэж байна.

"Монголын үндэсний фронт" хөдөлгөөний удирдлагууд Монголын үйлдвэрчний эвлэлийн байранд байрладаг аж.