Norah Fashion үндэсний брэнд Милан хотын загварын долоо хоногт амжилттай оролцоод иржээ. 

Дэлхийн жишиг болсон уг арга хэмжээнд Монголын Норах үндэсний брэнд нь өөрсдийн намар өвлийн 2020-2021 оны 30 цуглуулгыг танилцуулсан байна. Эдгээрээс дурдвал их хотын загварлаг бүсгүйчүүдэд зориулсан хослол, даашинз, үндэсний дээл мөн тусгай арга технологоор гар аргаар боловсруулсан эсгий болон ноолууран загваруудаа танилцуулжээ.

Үндсэн зохион байгуулагчаар Италийн үндэсний загварын холбоо, Emerging talents Milan, Taerus PR загварын консалтинг агентлаг ажилласан бөгөөд Norah Fashion брэндийн сонгогдсон загваруудаас Миланы танилцуулгад тавьж цаашид хамтран ажиллахаар болсон байна. 

Covid-19 вирусийн дэгдэлтийн идэвхижилтэй газрын бүс нутагт зорчсон учраас тус багийнхан эх орондоо буцаж ирэн ХӨСҮТ-д шинжилгээнд хамрагдан, өөрсдийн хүсэлтээр тусгаарлагдаад байгаа аж.