Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны 12 дугаар их хурал өнөөдөр эхэллээ. Их хурлаар тус холбооны ерөнхийлөгчийг сонгож, ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөө, дүрмээ батлана.

МҮЭХ-ны ерөнхийлөгчид МҮЭХ-ны одоогийн дарга Ц.Амгаланбаатар, Монголы эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нар өрсөлдөж буй бөгөөд их хурал хоёр өдөр үргэлжилнэ.