Монголын томоохон банкуудын нэг ХХБ крипто мөнгөн гуйвуулга, хадгаламж, зээл, крипто-активын менежмент зэрэг крипто үйлчилгээг санал болгож эхлэх гэж байна.

DDaily болон блокчейнийн Hexland компани уг төсөлд ХХБ-тай хамтарч ажиллахаар болжээ.

Гэрээний тохиролцоонд тус компаниудаас гадна Монголын MDKI хэмээх компани оролцож ажиллах аж.

Тэд энэхүү түншлэлээ "Бид дэлхийн виртуал хөрөнгийн санхүүгийн зах зээлд гарахаар эрчимтэй ажиллаж байна."  хэмээн мэдэгдсэн байна. Одоогоор монголчууддаа уг крипто үйлчилгээг санал болгох өдрийн товыг хараахан зарлаагүй байгаа юм.

Эх сурвалж: cointelegraph