БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 9-12-ны хооронд 200 сая төгрөгийн шагналын сантай "JIUDUAN WORLD CUP-2018” ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд Монгол, Хятад, Герман зэрэг орнуудын шилдэг 200 тамирчин 2 өдрийн турш стандарт бус (бусад тэмцээнтэй адил биш) 6 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Монголын оюун ухааны академийн тамирчид өнөөдөр Бээжинг зорино.

 200 сая төгрөгийн шагналын сантай ой тогтоолтын аварга шалгаруулах тус тэмцээнд оролцож буй Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд:

Ерөнхий дасгалжуулагч: ОУ-ын Их Мастер, Ази тивийн аварга Ө.Сэнгэсамдан

1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /Дэлхийн Аварга, Гиннесийн рекорд эзэмшигч /
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр / Гиннесийн рекорд эзэмшигч /
3. ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам / Өсвөрийн Дэлхийн Аварга /
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ / Оюуны олимпийн Алтан медальт /
5. Их Мастер М.Уянга / Өсвөрийн Дэлхийн Дэд Аварга /
6. Б.Лхагвадорж / ОУ-ын тэмцээний мөнгөн медальт /
7. Г.Солонго
8. А.Уянга
9. Б.Болоржин
10.Б.Хулан нар оролцож буй юм.