Монголын сошиал медиа хэрэглэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг тухай судалгааны https://napoleoncat.com/ сайтад мэдээлжээ.

Монгол Улсад Facebook хэрэглэгч 2,469,000 хүн байдаг. Тэгвэл тэдний ихэнх нь буюу 52.6 хувь нь эмэгтэйчүүд, 47.4 хувь нь эрэгтэйчүүд гэнэ. Насны хувьд 25-аас 34 хүртэлх насныхан хамгийн олон буюу 760 мянга орчим аж.

Инстаграмын 606,700 хэрэглэгч бий, энэ нь хүн амын 20 хувь гэсэн үг. Бас л ихэнх нь буюу 61 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд 18-24 насныхан голчлон хэрэглэдэг.


Мессенжерийг 2,296,000 хүн хэрэглэдэн бөгөөд 52.8 хувь нь эмэгтэйчүүд. Монгол улсын нийт хүн амын 70 хувь гэсэн үг. Насны хувьд 25-34 насныхан хэрэглэж байна.

Хамгийн их хандалттай топ сайтад ikon.mn, gogo.mn, news.mn зэрэг мэдээллийн сайт ордог. Хамгийн олон дагагчтай Ар Монголын алдарт жиргээчдийг улс төрчид тэргүүлжээ. 2011 оноос хойш твиттерт нэгдсэн Ерөнхийлөгч Х.Баттулга (@BattulgaKh) хамгийн олон буюу 311 мянган дагагчтай, түүний дараа сүмогийн их аварга Д.Дагвадорж (@Asashoryu) 298 мянган дагагчаараа удаалжээ.

Хамгийн хэрэглэдэг апп бол дээрх Facebook, Messenger, Instagram-aaс гадна Ebarimt ордог юм байна. Түүний дараа Khan Bank аппликэйшн, UB Smart Bus, CU Mongolia, Unegui.mn орж байна.


Монголтой холбоотой хамгийн их хэрэглэгддэг хайлтын түлхүүр үгсэд Ulaanbaatar, Ulan Bator, china mongolia, inner mongolia, gobi desert, genghis khan, trans mongolia, mongolia flag, mongolia map, altai, khuvsgul, reindeer people, dukha people, shaman, kazakh eagle huntress, зэрэг үгс ордог.