Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Влад́имирович Дворко́вич, сонгогдсоноос хойших анхны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаа Лондон хотноо хийлээ. 

Энэхүү хурал дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөж байгаа МАГНУС КАРЛСЕН & ФАБИАНО КАРУАНА тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр зохион байгуулагдсанаараа онцлог.

Уг хурлаар зарим улсын холбоодыг сонгон жилд 20 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэгийг шатрын хөгжилд зориулан олгохоор болсон байна. Үүний нэгэд манай улсын шатрын холбоо багтан Дэлхийн шатрын холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Дэлхийн шатрын холбоо нь 4 жилийн хугацаанд гишүүн 188 орны холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулах зорилттой ажиллаж байна. Дэмжлэг авсан холбоод жил тутам үйл ажиллагааны тайлангаа ДШХ –нд хүргүүлж, ажлаа дүгнүүлэх шаардлагатай юм.