Монголын органик арьс арчилгааны брэнд Lhamour-ийн чацарганатай өтгөн биеийн тосыг дэлхийн алдарт HARPER'S BAZAAR сэтгүүлийн Тайландын цахим хуудсаар онцолжээ.

Мөн өвлийн улиралд тэжээл өгч, хуурайшихаас хамгаалах сайн чанарын бүтээгдэхүүний нэгээр онцолжээ. 

Монголоор овоглосон олон улсын брэнд бий болгохыг зорьж, дотоодын зах зээлд байр сууриа олсон тус брэнд өнгөрсөн жил олон улсын тавцанд анхлан гарсан юм.Одоогоор Хонконг, Тайвань, АНУ, Канадад экспортлодог.

Монголдоо төдийгүй олон улсад анхдагч, патенттай органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдэрлэж буй энэ компанийн үүсгэн байгуулагч Д.Хулан өөрийн зээ дүү Лхамогийн нэрийг франц хэлний хайр буюу amour гэх үгтэй нэгтгэн, монголчуудыг органик, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэж байгаасай, хүн бүр өөрийгөө, бусдыг, байгаль орчноо хайрлаж байгаасай гэсэндээ энэхүү дахин давтагдашгүй нэрээр нэрлэжээ.