Монголын нэрт соён гэгээрүүлэгч зохиолч Л.Түдэв таалал төгсөв. Тэрээр Монголын маань эрдэм ном төгс ухаант мэргэд сэхээтнүүдийн нэг байлаа.


Л.Түдэв намтар

1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар , малчин айлын гэр бүлд төржээ. Л.Түдэв 1942–1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950–1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953–1956 онд УБДС, 1964–1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж , эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн .

УБДС-ийг төгсөөд 1956 оны намар төрсөн нутаг Говь-Алтайдаа очиж багшлаж эхлэв . Нутагтаа 3 жил орчим багшилсны дараа 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч , тэндээ нэг их удаан ажиллаагүй байтал дэвшүүлэн нам засгийн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон. Ингээд удалгүй 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд, Москвад 3 жил нь Л.Түдэвийн хувьд, тун чиг үр бүтээлтэй өнгөрсөн юм. Л.Түдэв 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалж ирснийхээ дараа, МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан.

Түүний зохиол бүтээл болох 15 ном нь Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.

Л.Түдэвийн гадаад хэлнээ орчуулагдсан зохиол бүтээл.

Орос хэлээр хэвлэгдсэн ном

  • Лесной пожар М.1965
  • Горный поток М.1967
  • За Полярной звездой М.1968
  • Счастье М.1973
  • Открываю мир М.1974
  • Немеркнувшая звезда УБ.1977
  • Вершина М.1978
  • Юность на марше М.1981
  • Национальное и интернациональное в монгольской литературе М.1983
  • От кочевья к оседлости М.1983
  • Первый год республики УБ.1989

Бусад хэлээр хэвлэгдсэн ном

  • Тау Таскыны (казак хэлээр) 1971
  • Горны паток (белорусь хэлээр) 1971
  • Сухэботир (узбек хэлээр) 1971
  • Сонгу Чуктүн Шолбанынче (тувагаар) 1971
  • Вiдкриваючи свim (украйн хэлээр) 1977
  • Misko gaisras (1979)
  • Volaca Tui Ukazem , Brativlava 1979
  • The colour will come alive УБ.1994
  • Two aspens УБ.1994 гэх мэт олон зохиол бий.

Л.Түдэвийн ном товхимол болж хэвлэгдсэн бүтээлүүд

  • Сайн байцгаана уу, хүүхдүүдээ (шүлгүүд)
  • Нөхөд (тууж)
  • Анчны тэмдэглэл (өгүүллэгүүд)
  • Нууц биш нууц (тууж)
  • Осолтой жим (тууж)
  • Уулын үер (роман)
  • Жаалууд (өгүүллэгүүд)
  • Зохиогүй чимэг (өгүүллэгүүд)
  • Нүүдэл (роман)
  • Алтан гадас чигийг заана (баримтат тууж)
  • Хөдөөнийхөн (өгүүллэгүүд)
  • Мөнхийн ус (тууж)
  • Хорвоотой танилцсан түүх (тууж)
  • Оргил (шүлгийн түүвэр)
  • Нүүдэл суудал (роман)
  • Ухаан (тууж)
  • Үл ажиглагдам онцгой учралууд (хүүхдийн зохиол)
  • Өнөөгийнхөн (тууж , өгүүллэгүүд)
  • Бүгд найрамдах улсын анхдугаар он (Улс төрийн роман)
  • Оройгүй сүм (роман)
  • Хувьсгал танаа өчье (баримтат роман)
  • Эргүүлэг (зохиолын цомирлог)
  • Эрхий дарам зай (туурь)
  • Дээр хөх тэнгэр доор бор дэлхий (зохиолууд)
  • Дайралга дайравзай (тууж)
  • Нүглийн гурван үүд (зохиолууд)
  • Төл (зөгнөлт роман)
  • Мөнхийн гал (тууж)

Кино зохиолууд

  • Зэрэг нэмэхийн өмнө
  • Миний монгол
  • Говь хянганд тулалдсан нь
  • Таван нуурын дууль
  • Бөхөн

Сэтгүүл зуй, нийтлэлийн ном

  • Болгар нутагт
  • Нэгэн хувьсгалын тухай сурвалжлага
  • Замбуулингийн наран дор
  • Өв тэгш хүмүүжил
  • Хүмүүжил цогцолбор асуудал
  • Хүмүүс
  • Асуудал
  • Найрамдлын жигүүрээр сансарт
  • Өрх бүр үйлдвэр , хүн бүр үйлдвэрлэгч
  • Нарнаас ус , уснаас гал
  • Боловсроогүй боловсрол
  • Үгэн бороо