БНХАУ-ын Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал гардуулах "Жиньжүе" ёслолын ажиллагаа боллоо.

Тус наадмын шилдгийн шилдэг киногоор Монгол, Швейцарийн хамтарсан "Out of paradise" кино шалгарч,  "Best Feature Golden Goblet" шагналыг хүртлээ. 

Киноны найруулагч Ч.Батбаяр, гол дүрийн жүжигчин Г.Эрдэнэцэцэг нар шагналаа гардан авсан бөгөөд  тус кино наадамд дэлхийн 108 улс орны  3447 кино оролцсон байна.