Богд хааны даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэхээр болжээ.

Энэхүү гар урлалын үнэ цэнтэй бүтээл Богд хааны хэрэглэж байсан даалинг дөрөв дахин томсгож буюу 225 см урттай, 88 см өргөнтэй аж. Хамгийн олон хүний учиг шингээн урласан уг даалинг бүтээгчид Гиннесийн номд бүртгүүлэхээр бичиг баримтаа илгээгээд байгаа аж.

Уг даалинг бүтээхэд оролцсон уран хатгамалчдын нэг бол З.Цэнгэлсайхан. Тэрбээр эмч мэргэжилтэй ч багаасаа уран хатгамал сонирхож эхэлсэн бөгөөд 20-иод жил бүтээл хийж буй. Тэрбээр "Монгол үндэсний зүү ороох оёдол нь маш чамин учраас нягт нямбай оёдол шаарддаг. Өнгө зохицол, билэгдлийг нь үл анзааран, хазгай муруй оёж, хайнга хандвал дахин давтагдашгүй шинж чанараа алддаг. Тиймээс монголчууд "торго уйлуулах”, "даалимба инээлгэх” хэмээн ярьдаг байсан" гэсэн юм.