Дэлхийн улс орнуудыг сүүлийн 10 жилийн зээлийн нэрлэсэн хүүний дундажаар нь харьцуулахад манай улс эхний 15-д жагсдаг.

Монголд зээлийн жигнэсэн дундаж хүү 1990-ээд оны эхэнд 300 давж байснаа 2000 оны эхээр 40% болж, сүүлийн 10 жилд үргэлжлэн буурсаар байгаа боловч одоогийн 18-19% гэдэг харьцангуй ѳндѳр байна.

Үүний шалтгаан зээлийн хүүнд шингэдэг гол бүрэлдэхүүн хэсэг болох эх үүсвэрийн зардал, үйл ажиллагааны зардал, эрсдэлийн нэмэгдэл, ашгийн маржин зэргээс тодорхой харагддаг. Хамгийн анхаарал татахуйц өндөр нөлөөтэй байдаг бүрэлдэхүүн гэвэл хадгаламжийн хүү, болон эрсдэлийн нэмэгдэл юм.

Тухайлбал, хадгаламжийн жигнэсэн дундаж хүү сүүлийн 10 жилийн дунджаар 12% байгаа нь дэлхийд эхний 9-д орох ѳндѳр үзүүлэлт бөгөөд зээлийн хүүнд шингэж буй гол зардал болж байна. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд эдийн засгийн орчин таагүй байсантай холбоотойгоор нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ 15% орчимд хүрсэн нь зээлийн хүүнд шингэдэг эрсдэлийн зардлыг нэлээд ѳсгѳсөн байна.