Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж гавьяат тамирчин Д.Сумъяагийн жүдо бөхөд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө  Рио-2016 олимпийн аваргын төлөө барилдаанд ялагдсан Рафаэль Силваг ялж, Абу-Дабугийн Их дуулгад түрүүлсэн сайхан мэдээг дуулгаж өчигдөрхөн эх орондоо иржээ.

Олимпийн мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл, багийн дэлхийн аваргын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумьяа ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар анхны жүдоч эмэгтэй болж байна. Мөн тэрбээр жүдо бөхийн төрлөөр олимпоос медаль хүртсэн анхны Монгол эмэгтэй юм.