TOUR OF HENAN олон улсын дугуйчдын тэмцээн энэ сарын 24, 25-ны өдрүүдэд  БНХАУ-д болж өнгөрлөө.

Тус тэмцээнд Спортын мастер Б.Идэрболд, ОУХМ, 2019 оны улсын аварга Б.Наранхүү, ОУХМ Б.Мягмарсүрэн нар амжилттай оролцоод иржээ.

Тухайлбал ОУХМ Б.Мягмарсүрэн нэгдүгээр байр, Спортын мастер Б.Идэрболд хоёрдугаар байр, ОУХМ Б.Наранхүү  гуравдугаар байрт орж амжилттай уралдсан байна.

Тус тэмцээнд Казакстан, Тайван, Хонгконг, Макао, Энэтхэг, БНХАУ-ын 80 гаруй тамирчин оролцсон байна. Тамирчид хоёр өдөрт нийт 130 км замыг туулжээ. Дэлхийн чансааны дараагийн том тэмцээн энэ сарын 29-нд ӨМӨЗО-нд болох бөгөөд манай улсын шилдэг дугуйчид оролцоно