Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэлийн мэдээ гаргасан байна.

Дээрх хугацаанд нийт 222649 нислэг төлөвлөж 109470 нислэг гүйцэтгэгдсэн ба олон улсын өнгөрөлтийн хуваарьт 90891 нислэг, цагийн хуваарийн бус 6469 нислэг, Олон улсын хөөрөлт, буултын хуваарьт нислэг 5889, цагийн хуваарийн бус 1033 нислэг, Орон нутагт хуваарьт 2654 нислэг, цагийн хуваарийн бус 2534 нислэг гүйцэтгэгджээ. Нийт нислэгийг 2017 оны мөн үетэй харьцуулбал 11503 нислэг буюу 11,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн CHINA EASTERN AIRLINES авиа компанийн CES259 аялалын дугаартай нислэг ойролцоогоор 17:55 цагийн үед Монголын газар нутаг дээгүүр 100000 дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэх төлөвтэй байна.

2017 онд 100000 дахь өнгөрөлтийн нислэг 11 сарын 26-ны өдөр гүйцэтгэгдэж байсан юм. Үүнээс харахад 2018 оны байдлаар өнгөрөлтийн нислэг 1 сарын нислэгийн тоогоор буюу ойролцоогоор 10000 нислэгээр нэмэгдсэн байна.



Эх сурвалж: MCAA