“Смарт-2017” Азийн маркетингийн холбооны чуулга уулзалт энэ сарын 22-нд манай улсад болно. “Монголын брэнд Азийн зах зээлд” уриатай зохиогдож буй тус чуулганд Азийн 17 улсын 70 гаруй маркетер оролцож, монголын брэндийг хэрхэн системтэйгээр дэлхийн зах зээл рүү оруулах вэ сэдвээр зөвлөлдөх юм.