Залуучуудын өвлийн олимпийн III наадам энэ сарын 09-22-ны өдрүүдэд үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид нь Залуучуудын өвлийн олимпийн наадмын түүхэнд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож буй бөгөөд, Гүйлтийн цана, Биатлоны төрөлд нийт 6 тамирчин хурд хүч, цэц мэргэнээ сорьж байна.

Монголын биатлончид нь Олимпийн түүхэнд 52 жилийн дараа буюу "Лозанн-2020" Залуучуудын Өвлийн Олимпийн наадмын эрхээ биелүүлж, Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар Олимпийн тавцанд мөрөө үлдээлээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН - БИАТЛОН

Э.Энхсайхан:
- 12.5км - 36:50.9/+2:41.5/ - /99 тамирчин уралдсанаас 12-р байр/

- 7.5км - 22:27.3/+3:03.5/ - /99 тамирчин уралдсанаас 49-р байр/

Ч.Бямбасүрэн:
- 10км -46:48.2/+14:21.5/ - /97 тамирчин уралдсанаас 87-р байр/

- 6км - 24:01.9/+5:06.4/ - /97 тамирчин уралдсанаас 83-р байр/

"Лозанн-2020" биатлоны эрэгтэйчүүдийн 12.5 км-ын зайд нийт 99 тамирчин тамирчин өрсөлдсөнөөс Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарсан нь Ази тивийн орнуудаас тэргүүнд орж, Монголын биатлончдын түүхэн амжилтыг бүтээлээ.

Монголын баг тамирчид анх удаа “Инсбрук - 1964” Өвлийн IX Олимпийн наадамд тоосоо өргөхдөө Биатлоны 20 км-ын зайд Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан нар оролцож, нийт 87 биатлонч уралдсанаас Б.Дамдинжав 31 дүгээр байрт шалгарч байсан түүхтэй.