Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-аас Монгол Улсыг хяналтад байх орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад дахин оруулж байгаагаа зарласан.

Уг асуудал дээр Монголын банкны холбоо МЭДЭГДЭЛ гаргалаа.

Мэдэгдэлд "Саарал жагсаалтад Монгол Улс багтсан нь банкны секторын буруутай ажиллагаанаас болсон мэт ярьж, бичиж байна. Тэр дундаа арилжааны банкууд эх үүсвэрээ нэмэгдүүлсэн талаараа ФАТФ-д нотолж чадаагүй мэтээр тайлбарлаж олон нийтэд төөрөгдөл үүсгэх болжээ. Түүнчлэн гадаадын валютын урсгал багасаж, ханшийн хөөрөгдөл үүсэх цаашлаад гадаад дотоодын төлбөрийн карт хүчингүй болох гэж байгаа мэтээр цуурхан тарааж байгаад харамсаж байна. Цаашид Монгол Улсын эдийн засгийн 88 хувийг бүрдүүлж байгаа банкны салбарын үйл ажиллагааны талаар ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье" гэжээ.