БНСУ-ын Wise Ballet Theater, Монголын Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчин гээд нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд балетын шилдэг бүтээл болох “Жизель” бүжгийн жүжгийг тоглохоор болжээ.

Манай уран бүтээлчдийн багт гавьяат жүжигчин Г.Цолмон, Ч.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, Г.Батчимэг, А.Эрдэнэболд, Х.Өлзий-Орших нар багтсан байна.

“WISE” балет театр нь Солонгос улсад анх 2005 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд жилдээ гадаад болон дотоодын 80 гаруй балет тоглолтуудыг явуулдаг байгууллага юм.