Индонез улсын Жакарта болон Палембан хотноо зохион байгуулж буй Азийн XYIII спортын наадмын 15 дахь өдрийн орон нутгийн цагаар 19 цаг 20 минутын орчимд Монгол Улсын баг тамирчид нийт 25 медаль аваад байна.

Үүнээс 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэнээс спортын 7 төрөлд медаль хүртсэн байна.

1.Чөлөөт бөхийн төрөлд 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль

2. Буудлага спортын төрөлд 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль 

3. Бокс 1 алт, 1 мөнгөн медаль 

4. Жүдо 2 мөнгө, 5 хүрэл медаль 

5. Самбо 1 алт, 2 мөнгөн медаль 

6. Кураш бөх 2 мөнгөн медаль 

7. Жиү-Жицү 1 хүрэл хүрэл медаль тус тус хүртжээ.

“Жакарта-2018”  Азийн XYIII спортын наадмыг 283 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж  байгаа бол Япон 200, БНСУ 172, Индонез 98, Узбекстан 70 медальтай 2-5  дугаар байрыг эзэлж байна. Азийн наадам маргааш өндөрлөнө.



Эх сурвалж: Монцамэ агентлаг