Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж уг ялыг сэргээхээр хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор эл асуудалд олны танил эрхмүүд сошиалаар үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Тухайлбал ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд нэр дэвшихэд нь ар талд нь бат зогсч байсан УИХ-ын гишүүн асан С.Оюунгэрэл тууштайгаар эсэргүүцэж явна.  Тэрбээр ерөнхийлөгчид хандаж “Цаазын ялыг эсэргүүцэж байна. Хүний амь тасалдаг Ерөнхийлөгчтэй баймааргүй байна” , ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгад хандан "Цааз хүсдэг хүний эрхийн зүтгэлтэн хорвоо дээр чамаас өөр байхгүй байх аа даа. Хүний эрхийн тухай сайн судалж байгаад алхам хийж байвал дээр дээ"  хэмээн твиттертээ жиргэсэн байна. 

Мөн твиттерийн одууд энэ асуудалд хэрхэн үзэл бодлоо илэрхийлж байгааг сонирхуулж байна.