Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 04-нд нийт 611 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн зорчигчдын давтан шинжилгээ, 7 дугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд тусгаарлагдан ажиллаж буй 35 эмч, ажилчдад хийсэн шинжилгээ, эдгэрээд сувилалд шилжсэн 7 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 17 жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ, сэжигтэй тохиолдол гэж үзэн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ хамрагдсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан. 

Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 230 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 63 хүн эмчлүүлж буйгаас 59 хүний биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр, 1 нь хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-д нийт 88 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна" хэмээв.