Баян-Өлгий аймагт гарсан тарваган тахлын талаар ОХУ-ын siberiantimes.com агентлагийн мэдээлснийг хүргэж байна.

“Сибериан Таймс” сонины мэдээлснээр Монголын Улсын баруун аймаг Баян-Өлгийд 38 настай эр тарвага агнажээ. Агнасан тарвага нь тахлын нян тээгч байсан аж. Мэргэжилтнүүд өвчний халдвар авч амиа алдсан хоёр иргэнтэй шууд ба шууд бус ойртсон гэх 158 хүн байгааг тогтоожээ. Тэдгээрийн 17 нь ОХУ-ын иргэд аж. Тэд Монгол Улсад аялахаар ирсэн байжээ. 

Халдварын голомт гарсан бүсээс нийслэл Улаанбаатарт ирсэн зорчигч тээврийн хэрэгслүүдэд бүрэн хамгаалалтын хувцас өмссөн мэргэжлийн хүмүүс шалгалт явуулж байна.

Баян-Өлгийн аймгийн засаг захиргаа халдварын голомт гарсан бүсэд дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-ны  хооронд хорио цээр тогтоожээ. Одоогоор тарваган тахлаар халдварласан өөр тохиолдол бүртгэгдээгүй байна. Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны мэдээлснээр тус аймагт аялж явсан Оросын жуулчдын хувьд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал гараагүй байна. Мөн тус Элчин сайдын яамнаас Монголын халдвар гарсан голомтын бүс нутаг руу зорчихгүй байхыг иргэддээ анхааруулжээ.


Эх сурвалж: siberiantimes.com