Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нэмэлт нэг нислэг гаргаж, Монгол Улсад ажиллаж, амьдардаг хилийн чанадад гацсан гадаад иргэдийг авчирахаар болжээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнтүшиг "Монголд ажиллаж, амьдардаг зөвхөн гадаад иргэдийг авчрах тусгай үүргийн нислэгийг өнгөрсөн 8 дугаар сард нэг удаа үйлдсэн. Энэ сард дахин үйлдэхээр шийдвэрлэсэн. 

Тодруулбал, Есдүгээр сарын 29-нд тусгай үүргийн нэмэлт нэг нислэгээр Монгол Улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын 200 орчим иргэнийг авчирна. Үүний бэлтгэл ажлыг хангаж байна. Эдгээр иргэн нь манай улсад байнга оршин суудаг, ажил, амьдрал, бизнес, хөрөнгө оруулалт нь энд байдаг хүмүүс юм. 

Тэднийг ирсэн даруйд нь Ramada болон Novotel зочин буудалд тусгай үнээр тусгаарлана. Энэ нь Монгол иргэдийг тусгаарлах байрны хүрэлцээнд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй" хэмээлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнтүшиг