Өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв “Монголын Хог Хаягдлыг Дахин боловсруулах Үндэсний Холбоо” ТББ-аас“Автомашины баттерей түүний хор уршиг” сэдвээр  хэлэлцүүлэг зохиож байна. Хэлэлцүүлгээр Автотээврийн салбарын хог хаягдлын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх арга зам, Аюултай хог хаягдал ба дахин боловсруулалт, Аюултай хог хаягдал ба дахин боловсруулалт сэдвээр салбарын мэргэжилтнүүд илтгэл тавих юм. Мөн Зам тээвэр хөгжлийн яам Зам тээврийн салбарын хог хаягдлын менежментийг сайжруулах бодлого, төлөвлөлтөд дээр цаашид ямар бодлого барьж ажиллахаа танилцуулах юм. Мөн энэ чиглэлээр дахин боловсруулах үйлдвэр шинээр баригдах асуудал яригдах ажээ.

Хосолмол хөдөлгүүрт автомашин шатахуун бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэлхий нийтэд дэмжиж эко машин гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч жил бүр олон зуугаараа хэрэглээнээс гарсан баттерей, аккумляторууд аюултай хог хаягдлын  тоог нэмэгдүүлж байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор хохирол учруулсаар байна. 

Хар тугалгатай батеррей, аккумуляторын болон никель кадми, мөнгөн ус агуулсан батерейн хаягдал, аккумулятороос ялгаж авсан элекролитийн уусмал зэрэг нь аюултай хог хаягдлын жагсаалтад бүртгэлтэй байдаг. Учир нь найрлагандаа хүний удмын санд нөлөөлөх, сэтгэхүйн болон дотор эрхтэнүүдийн хямрал үүсгэх мөн хорт хавдрын эх үүсвэр болдог хүнд металлиудыг агуулдаг ажээ.

Автомашины баттерейн ашиглалтын хугацаа дууссан цагаасаа их хэмжээний хорт бодис орчин тойрондоо ялгаруулдаг. Хэрэглээнээс гарсан баттерей, хуруу зай аккумляторын нэгэн адил байгальд 100-150 жилийн хугацааны туршид хордуулсаар шингэн алга болдог нь энэ хорт бодисын нэн хортойг баталж байна. 

Энэ удаагийн хэлэлцүүлэг Монголд ашиглагдаж байгаа хосолмол хөдөлгүүрт машины  хаягдал баттерейн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, цаашид шаардлагатай менежментийг боловсруулахад түлхэц үзүүлэх зорилготой юм.