Монголд анх удаа тээврийн үйлчилгээг цахимаар зуучлах iTeever ухаалаг утасны үнэгүй аппликэйшн болон вэб платформ өнөөдрөөс ашиглалтад оржээ. Ингэснээр бүх төрлийн ачаа тээврийг нэг доороос удирдах боломжтой болж байгаа аж. Хөдөө орон нутаг, улс хоорондын аливаа тээврийн хэрэгцээг хангах найдвартай, шуурхай жолооч, тээврийн компаниудыг олохын тулд iTeever аппликэйшныг ашиглах боломжтой.

Уг аппликэйшнд бүртгүүлснээр бүх төрлийн тээврийн зар нийтлэх, хүссэн тээвэрлэгчээ сонгох боломжтой бөгөөд дотоод тээврийн жолооч нар, авто тээврийн болон улс хоорондын тээвэр зуучийн компаниуд, түүнчлэн улс хоорондын карго тээврийн компаниудыг санал болгох юм байна.

Ачаагаа тээвэрлүүлэхийн тулд найдвартай жолооч хайж, нүүр номын групп ухаж, авсан үйлчилгээндээ сэтгэл дундуур үлддэг үе ард хоцорч, олон төрлийн тээвэрлэгчдийн дундаас өөрийн хүссэн сонголтоо хийн ачаа бараагаа зөөлгөж тээвэрлүүлэх боломжтой болжээ.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ҮҮСЭХ ДАВУУ ТАЛУУД

Уг системд бүртгэлтэй Тээвэр зуучийн, Авто тээврийн, Карго, шуудангийн компаниудаас харьцуулсан сонголтоо хийн нэг дороос үйлчлүүлэх боломжтой. Та манай системд бүртгүүлсэнээр дараах давуу талуудтай:

  • 2500 орчим авто тээврийн компани, жолооч нараас сонголтоо хийх
  • Монголд үйл ажиллагаа явуулж буй идэвхитэй 35 тээвэр зуучийн компаниудаас үнийн санал авах
  • Илүү найдвартай компаниудаар тээврээ хийлгэх
  • Танд үйлчилсэн компанийг үнэлэх, дүгнэх
  • Ачаа, тээврийн даатгал хийлгэх