Ард санхүүгийн нэгдэл нь эрүүл мэндийн зайн үйлчилгээ үзүүлдэг “БитМЕД” компанитай хамтран блокчейн технологид суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монголд нэвтрүүлэхээр болжээ.

Ингэснээрээ блокчэйн технологи ашиглан зохион бүтээгдсэн захиалга дээр тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол төдийгүй Төв Азид анх удаа нэвтрүүлж байгаа юм. Тус хэлцэлд Ард Холдингсын хөрөнгө оруулалттай компаниуд болох Монголын тэргүүлэх ерөнхий даатгалын компани Ард даатгал, анхны тэтгэврийн хуримтлалын үйлчилгээ үзүүлэгч Ард Лайф компани багтжээ.

БИТМЕД-ийн хувьд дэлхийн тэргүүлэгч эрүүл мэндийн зайн үйлчилгээ үзүүлэхийн тулд Ази тив дэх үйл ажиллагаагаа ийнхүү өргөжүүлж байна.  

Ард Санхүүгийн нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Монгол улс блокчэйн инновацийн дэлхийн төв болон хөгжиж буй энэ үед өнөөдрийн үйл явдал чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж багатай Монгол иргэдэд эерэг нөлөө үзүүлнэ" гэдийг онцлов.

БИТМЕД нь үнэ төлбөргүй, нээлттэй эх үүсвэр дээр суурилсан эрүүл мэндийн үйлчилгээгээ 2016 оны 5 сард нэвтрүүлсэн бөгөөд энэхүү эрүүл мэндийн зайн платформ нь гишүүддээ даатгал болон нэмэлт төлбөргүйгээр 24 цагийн турш мэргэжлийн эмч нараас үйлчилгээ авах боломж олгодог.