“Хааны эзэнт гүрэн-Монгол” үзэсгэлэнг нь энэ оны 5 дугаар сарын 16-аас 7 дугаар сарын 15-ны хүртэл БНСУ-ын Үндэсний музейд дэлгэсэн нь Солонгосын ард түмний сонирхлыг ихэд татсан билээ. 

Уг үзэсгэлэнг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, БНСУ-ын Үндэсний музейтэй хамтран зохион байгуулсан юм.

Дэлхийд томоохонд тооцогдох БНСУ-ын Үндэсний музейн зүгээс уг үзэсгэлэнгийн тоног төхөөрөмжийг Монголын мэргэжлийн байгууллагуудад хандивлан, нийт 100 сая воны буюу 212 000 000 төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хоргыг дээрх 3 байгууллагад гардуулан өгөхөөр болжээ. Тус ёслолын арга хэмжээ маргааш Монголын Үндэсний музейд болно.