Индонезийн нийслэл Жакарта хотноо болж буй Азийн наадмын буудлагын төрөлд өрсөлдсөн ОУХМ Г.Нандинзаяа хүрэл медаль хүртлээ. 

Тэрээр ийнхүү 18 дахь удаагийн Азийн наадмаас медаль хүртсэн Монголын 3 дахь тамирчин болж байна.

Өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийсэн тус наадмын чөлөөт бөхийн 57 кг-д өрсөлдсөн МУГТ Э.Бэхбаяр жиндээ аварга болж, энэ удаагийн наадмын анхны медалийг эх орондоо авчирсан бол мөн дараагаар нь чөлөөт бөхийн 86 кг-ийн жинд барилдсан ОУХМ О.Үйтүмэн хүрэл медалийн эзэн болоод буй юм.