Ариг банкны үйл ажиллагаанд менежмент хийлгэхээр Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилжээ. Энэ нь үйл ажиллагааг нь зогсоож буй хэрэг биш зөвхөн менежментийг нь Монголбанк хэрэгжүүлэх ажээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад уг мэдээлэл үнэн болохыг баталлаа. Монголбанк ирэх Даваа гарагт хэвлэлийн хурал хийж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Ариг банк нь анх 1997 онд “Эрэл Банк” нэртэйгээр Монгол Улсын 2 дахь Арилжааны банкны нэгээр бүртгэгдэж үйл ажиллагаа явуулах эрхээ авсан байдаг.

2014 оноос “Ариг Банк” хэмээн өөрчилсөн юм.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ:

"ДЭМ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХХК-ийг 100% Б.Эрдэнэбат эзэмшдэг бөгөөд тус компани нь Ариг Банкны 60.46%-ийн хувьцааг, "УЛААНБААТАР ИМПЭКС" ХХК-ийг 100% Ш.Баярсайхан эзэмшдэг бөгөөд тус компани нь Ариг Банкны 39.54% хувьцааг тус тус эзэмшдэг болно.

  1. "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК нь: Ариг Банкны толгой компани (Holding company) бөгөөд банк, cанхүүгийн салбарт гол төвлөрөн ажилладаг.
  2. "Улаанбаатар Импэкс" ХХК нь: "Номин Холдинг" ХХК-ийн охин компани бөгөөд импортлогчид, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр ачаа тээвэр, тээвэр зууч бүрдүүлэлтийн зууч, гаалийн баталгаат агуулахын үйлчилгээнүүдийг хүргэн ажиллаж байна.

 

Хуулийн этгээдийн нэр

Хуулийн этгээдийн ү/а-ны төрөлНөлөө бүхий хувьцаа эзэмжшигчдийн овог нэр

Тухай хуулийн этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшсэн хувьцааны хувь хэмжээ

1Дэм санхүүгийн нэгдэл ХХКГадаад худалдааБ.Эрдэнэбат100%
2Улаанбаатар Импекс ХХКАгуулах, Гадаад худалдаа, Тээвэр зууч, ХАА-н үйлдвэрлэл, Худалдааны зуучлалШ.Баярсайхан100%