Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар болсон билээ. Энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байгаатай холбоотой аж. Гэсэн хэдий ч зарим иргэд энэхүү мэдээллийг 2006 оны 20 мянган төгрөгөөр 3 сарын 1 -ээс эхлэн төлбөр тооцоо хийхгүй хэмээн ташаа ойлгосон байна. 

Тиймээс энэхүү мөнгийг яаралтай солиулах шаардлагагүй хэмээн Монгол банкнаас мэдэгдлээ. Учир нь  уг дэвсгэртийг 2020 оны 3 сарын 1-ээс 2022 оны 3 сарын 1-ний өдрийг хүртэл Монголбанк гүйлгээнээс татах юм. Тэгэхээр энэ хугацаанд иргэд гүйлгээнд хэрэглэдгээрээ хэрэглэх юм.

Иргэдэд сануулж хэлэхэд 2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь  ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй.