Ванкувэр хотноо олон улсын уран зургийн уралдаанд амжилттай оролцсон зураач Ч.Болорын Монгол орны байгалийн яруу тансагийг харуулсан тосон будгийн 30 гаруй бүтээл бүхий үзэсгэлэн 5 дугаар сарын 24-ний өдөр Оттава хотноо нээгдлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин сайд Я.Ариунболд, ЭСЯ-ны хамт олон болон Оттава дахь монголчууд өргөнөөр оролцов.

Үзэсгэлэнд Ч.Болороос гадна Монреалд амьдарч буй зураач Т.Гантулга, Оттавад оршин суугаа зураач Ц.Бямбатуяа нар мөн өөрсдийн бүтээлийн дээжээс толилуулж байна.

Зураач Ч.Болор нь байгалийг дүрсэлсэн зургууд нь баялаг өнгөтэй, тухайн үеийн байгалийн үзэсгэлэнг үзэгчийн сэтгэлд мэдрэгдтэл дүрслэдгээрээ онцлог.