Монгол улсын зэвсэгт хүчин, Японы өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам” сургалт дадлага энэ жил ус зайлуулах хоолой сэдвээр явагдлаа. Хамтарсан сургалтанд хоёр улсын барилга, инженерийн чиглэлийн зургаан анги, байгууллагаас 30 гаруй алба хаагч оролцон Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн ойролцоо ус зайлуулах хоолой барьжээ. Сургагчаар Японы зэвсэгт хүчний шилдэг инженерүүд ирсэн бөгөөд хэрхэн ус зайлуулах хоолой барихыг манай албан хаагчдад заасан байна. Бригадын генерал Б.Амгаланбаатар уг сургалтыг Монгол улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх барилга, инженерийн анги бэлдэхэд тустай арга хэмжээ боллоо гэж онцлон Японы албан хаагчдад талархал илэрхийлжээ.