УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Тодруулбал, Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь уншин танилцуулж, "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь батлахыг дэмжиж байна" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 63 гишүүн 100 хувь гар өргөн дэмжиж баталлаа. 

Гишүүдийн дөрөвний гурваас олонх нь дэмжсэнээр батлах журамтай.

Улмаар хуулийн төсөл батлагдаж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Тус хуулийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс дагаж мөрдөнө.

АН-ын гишүүд болон МАХН-ын гишүүн О.Баасанхүү нар тус хуулийн төслийг батлах санал хураалтад оролцоогүй болно.