Манай улс Парламентын засаглалтай орон. Улсын Их Хурлын сонгуулийг 4 жил тутамд нэг удаа явуулж 76 гишүүн сонгогддог. Мөн орон нутгийн сонгуулийг 4 жил тутам явуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурлыг байгуулдаг.

1992 оноос хойш нийт 7 удаагийн сонгууль зохион байгуулсан. Энэ удаагийнх 8 дахь нь юм.

Иргэдийн сонгуулийн оролцоог авч үзвэл 1992 онд зохион байгуулагдсан анхны УИХ-ын сонгуульд сонгогчдын оролцоо 95.6 хувь байсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин сонгогчдын ирц 2012 оны сонгууль хүртэл аажмаар буурч 67.3 хувьд хүрсэн нь сонгуулийн түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт байлаа.

Манай улсын сонгогчдын оролцоо Герман, Их Британи, Канад, АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад өндөртэйд ордог.  Гэхдээ Дани, Швед, Франц, Норвеги, Итали, Голланд зэрэг улсаас бага хэвээр байна.

Монгол улсын сонгогчдын сонгуулийн идэвх нь нас ахих тусам нэмэгдэж байдаг аж. 2016 оны сонгуулийн жилд ойролцоогоор 192 мянган залуучууд 18-21 насны бүлэгт дэвшиж сонгууль өгөх эрхтэй болсон бөгөөд 18-25 насны залуучуудын 46.7 хувийг эзэлж байна.

Өнөөдөр 17 цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц дунджаар 52.6 хувь байгаа ба 29 тойргийн 11-т ийнхүү ирц хүрээгүй байна. Сүхбаатар аймаг хамгийн өндөр буюу 65%, СХД хамгийн бага 39%-ийн ирцтэй байна гэж СЕХ мэдээллээ.

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээс харахад санал хураалтын оргил цаг нь 13 цаг байна. Энэ цагт 152.8 мянган хүн саналаа өгч, 11-15 цагийн хооронд нийт санал өгсөн сонгогчдын 47.3 хувь буюу 673.6 мян хүн санал хураалтад оролцсон байна.

УИХ-ын сонгуулийн 7 удаагийн сонгууль ирц, аймаг нийслэлээр танилцуулж байна 


 

1992

1996

2000

2004

2008

2012

2016

Улсын дүн

95.6

92.1

82.4

81.8

76.5

67.3

74.4

Архангай

97.2

94.9

84.5

83.6

80.0

69.0

78.4

Баян-Өлгий

92.9

93.2

87.4

86.5

80.7

72.6

84.4

Баянхонгор

96.1

96.2

88.5

84.2

80.9

73.8

80.0

Булган

98.1

96.6

85.7

83.1

80.8

69.1

75.1

Говь-Алтай

98.4

97.0

89.7

89.9

82.4

71.9

80.1

Дархан-Уул

92.4

87.7

75.6

79.5

80.5

66.6

70.6

Дорноговь, Говьсүмбэр

96.4

93.8

84.5

83.6

75.6

66.3

74.7

Дорнод

97.5

89.7

81.0

83.3

75.6

65.7

72.1

Дундговь

97.6

96.4

94.9

85.4

81.4

65.7

75.9

Завхан

97.0

94.9

87.0

88.1

80.1

76.4

83.4

Орхон

93.2

88.3

76.6

80.5

73.4

65.9

70.5

Өвөрхангай

96.9

92.6

86.5

82.2

76.9

68.7

75.8

Өмнөговь

98.5

97.1

89.3

87.6

81.0

71.9

73.3

Сүхбаатар

99.2

97.1

89.9

90.5

83.7

74.4

81.2

Сэлэнгэ

97.1

91.2

80.8

82.1

74.2

65.3

72.6

Төв

96.8

92.2

78.5

74.8

74.4

66.9

75.0

Увс

95.5

89.0

86.7

86.6

83.6

78.8

83.8

Ховд

97.9

96.6

91.7

89.6

79.5

72.4

81.0

Хөвсгөл

92.7

93.4

86.5

81.8

78.0

70.4

73.5

Хэнтий

98.0

95.4

84.6

85.1

77.2

69.0

77.2

Улаанбаатар

93.9

89.0

76.3

77.8

73.0

64.2

71.6