Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн бурхны оронд заларчээ.

Энэ цагийн сод хүмүүн тэрбээр Урвуулагч хэмээх шороон гахай жилийн шинийн нэгний өглөө таалал төгсөж, Монголчууд бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Ум сайн амгалан болтугай.


Б.Лхагвасүрэн "Боржигоны бор тал"

Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж

Салхиний үзүүрийнзалгихад агь хоолойд аргасан

Боржигоны бол тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог

Тэнгэрийн хэвтэр буурал тал минь

Таанын цагаан толгойноос өөр

Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилийн туйл

Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь

Тэнгэр тийчилж чулуу ханарааж төрөхөд тал минь чи

Торго шиг зөөлөн байсан

Жаргал зовлон хоёрыг амсаж эдлэж

Чулуун дээр чинь баяр гунигийн нулимсаа унагахад

Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг

Эргүүлж надруу цацах ньхатуугаас хатуу байсан чи

Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээн нөхчихөд

Салхи хөлгөлсөн өдөн чам дээрээн эргэж буудаг

Ботгон үхсэн ингэний боривоон хагартал савирсан цусны туяатай сүүг

Чи л залгилж зовлонг нь хугаслаж, чинэсэн хөхийг нь амирлуулсан

Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирийг ч

Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн

Чиний шарх зүрхний минь шархнаас

Хождож анидаг юмаа тал минь

Тугалын билчээрээс эхлэн тоглоом дэлгэсэндээ чи намайг эрх болгосон

Туулсан зуунуудийн гашуун сургамжийг хэлж зүрхлээгүйдээ чи намайг гэнэн болгосон

Газрын нүдэн булгийн чинь хад цоолсон дошгин цамнаа намайг эрэмгий болгосон

Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой,

Хөх галын чинь ирт улаан дөл намайг бадрангуй болгосон

Сайхан чиний гандах элэгдэх хоёр

Сартай шөнийн чинь чимээн зангирах

Цагаан аялгуу намайг уяхан болгосон

Байдуу мянганы уулсаан дуурайж толгойд минь буурал сууж

Багадаан хөхсөн эхийн минь сүү гадагшлахын цагт

Шүлгээн би чам дээрээ хүн чулуу шиг орхиод

Сүүдрээн дарж унахдаа, элгийг чинь цөмлөн шингэнэ

Боржигоны бор тал минь.