Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын тусгай үүргийн онгоц Бээжингийн олон улсын нисэх буудалд 14 цаг 45 минутад газардлаа.

Ийнхүү түүний БНХАУ-д хийх айлчлал албан ёсоор эхэлж байна. 

Тэрбээр айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөжээ.